АНУ-ын ЭСЯ-наас тусламж үзүүллээ

397


АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн тэргүүн ахлагч Брайн Грийнээрээр ахлуулсан ажлын баг энэ сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Ажлын баг аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Азаттай уулзаж, тус газрын алба хаагчдад уулын болон усны аврах ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлалаа. Энэ удаад аврагчдыг чадваржуулах сургалт хийхээр төлөвлөсөн ч тус аймагт цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан тухайн ажлыг ирэх 10 дугаар сард хийхээр хойшлуулсан байна.

Үүний дараа аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллав. Тус газрын дарга Н.Сакентэй уулзаж санал солилцлоо. Н.Сакен аймгийн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж, одоогоор тус аймагт түргэвчилсэн оношлуур, мөн гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг үзэх зөөврийн дижитал рентген аппарат нэн шаардлагатай байгааг хэллээ. АНУ-ын ЭСЯ-ны ажлын баг уг саналыг цаашаагаа уламжилж, шийдвэрлүүлэх тал дээр ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газарт хувь хүний хамгаалах хувцас, хэрэгсэл хандивлалаа.

Ажлын баг аймгийн Засаг даргын Орлогч С.Хонаевтай уулзаж ярилцлаа. Аймгийн Засаг даргын орлогчийн зүгээс цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгааг харгалзан үзэж эмнэлгүүдийн амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлэх, мөн аймгийн төвд хүүхдийн цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн ажлын багийнхан цэцэрлэг барих асуудлыг холбогдох хүмүүст уламжилж, газар нь бэлэн байгаа тохиолдолд дараагийн удаа холбогдох инженер, техникийн ажилчдаа дагуулан ирж судалгааны ажлуудыг хийх боломжтойг хэллээ. Түүнчлэн бусад саналуудыг судлан үзэж, хамтын ажиллагаа, тусламжаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn