Дэлүүн, Улаанхус, Цэнгэл сумуудын ЭМТ-үүдэд тоног төхөөрөмж олгов

398

УИХ-ын гишүүн Б.Бейсений санаачилга, дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн сумуудын Эрүүл мэндийн төвүүдийг 550 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд орчин үеийн 35 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ёстойгоос эхний 7 багцыг нь өчигдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан Цэнгэл, Дэлүүн, Улаанхус сумуудын эрүүл мэндийн төвийн удирдлагуудад хүлээлгэж өгөв.

Үүнд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, гематологийн анализатор, коагулияцийн аппарат, өвчтөний монитор, билиметр, шүдний суурийн сандал, уургийн монитор зэрэг багтсан байна.


Эх Сурвалж: Montsame.mn скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn