УИХ-ын гишүүн Б.Бейсен сумын ЭМТ-үүдэд эхо аппарат хүлээлгэж өгөв

313

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг болон Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сумын ЭМТ-үүдэд зөөврийнэхо аппарат хүлээлгэж өглөө.

Түүний хувьд сумуудын Эрүүл мэндийн төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 550 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Тус ажлын хүрээнд орчин үеийн 35 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой аж.

Үүнээс эхний ээлжид зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, гематологийн анализатор, коагулияцийн аппарат, өвчтөний монитор, билиметр, шүдний суурийн сандал, уургийн монитор, эхо аппарат зэрэг 200 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Харин энэ онд багтааж 350 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг эмнэлгүүдэд олгох ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn