Нэгдсэн эмнэлэгт эрдэст усны мульти ионжуулагч хандивлав
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Түвшинбаяр Баян-Өлгий аймагт ажиллав. Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хүүхэд, харшлын тасгуудад амьд эрдэст усны мульти ионжуулагч хандивлалаа.
Тухайн “Gemmove” мульти ионжуулагчийг шүршүүр, гал тогоонд хэрэглэнэ. Төхөөрөмжөөр усыг ионжуулж, эрдэсжүүлснээр хорт хавдар үүсгэж болзошгүй химийн бодис агуулсан аяга угаагч шингэн, саван, ангижруулагч, угаалгын нунтаг зэргийг ашиглахгүйгээр гар нүүр, хувцсаа угаах, усанд орох боломж бүрдэх аж.
Тус бүтээгдэхүүнийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ баталгаажуулсан ба Солонгос Улсад шинэ технологиор үйлдвэрлэдэг ажээ.