Баян-Өлгий аймагт “TOEFL”-ын шалгалт өгөх боломж бүрдэв

281
Баян-Өлгий аймгийн Эмпати сургууль “TOEFL ITP”-ын олон улсын шалгалт авах албан ёсны эрхтэй боллоо. Гадаадын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхэд, залуучууд өмнө нь тус шалгалтыг Улаанбаатар хотод очиж өгдөг байсан. Эрх бүхий байгууллагаас энэ жилээс эхлэн орон нутагт шалгалт авах шийдвэр гаргаж, багш бэлтгэх сургалт зохион байгуулжээ.
Хоёр сарын турш үргэлжилсэн уг сургалтад Баян-Өлгий Эмпати сургуулийн багш Ахайн Хуандых оролцож, холбогдох шаардлагыг хангаж, шалгалтад тэнцэн эрх авсан байна.
"Шалгалт өгөх хүсэлтэй хүүхдүүд манай сургуульд хүсэлт гаргаж болно. Шалгуулагчдын тоо 10-д хүрсэн тохиолдолд тухай бүрд нь шалгалт авч байх юм" хэмээн тэрээр хэллээ.  
Ташрамд дурдахад, дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn