Боловсролийн бичиг баримттай холбоотой 774 зөрчлийг цагдаагийн газарт шилжүүлжээ

233


БШУЯ, МХЕГ хамтран 6 сарын туршид ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууслаа. Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.
Ингээд шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр олон нийтэд мэдээллээ. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байна. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж байна. Гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтооно.
Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл:
- 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/
- 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн,
- 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил,
- 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс,
- 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа,
- Бусад,
Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.
Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn