ОХУ-аас хээрийн түймэр орж иржээ

97

ОХУ-ын Тува Улсад гарсан хээрийн түймэр Увс аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, Тэс сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т орших “Халтар-Ус” гэдэг газраар Монгол улсын хил давах магадлалтай байгаа тухай мэдээллийг өнгөрсөн шөнийн 23:21 цагт Хилийн цэргийн байгууллагаас Онцгой байдлын албанд өгчээ. Улмаар Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60-р ангийн алба хаагчид "Халтар-Ус" хэмээх газарт очиход хээрийн түймэр 400 метр хил давж орж ирсэн байжээ. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид тухайн хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn