Увс аймагт ой хээрийн түймэр гарч, хоёр га талбай шатжээ

182

Увс аймгийн Цагаанхайрхан суманд ой хээрийн түймэр гарсныг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатжээ.
Тус сумын “Урт жалганы-Эх" гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 2-ны 11:30 цагт хүлээн авч 17:15 цагт цурамд оруулсан байна. Түймрийг бүрэн унтраахаар Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа аж.
Олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn