Хятад-Оросын залуучуудын спортын наадам хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлж байна

12
Хятад-Оросын залуучуудын зуны спортын X наадам 05-р сарын 25-нд Калининград мужид нээлтээ хийлээ.
Калининград мужийн засаг даргын орлогч бөгөөд мужийн спортын газрын дарга Наталья Ищенко хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
- Энэхүү спортын наадам бол хоёр орны найрамдлыг бэхжүүлэх гүүр юм. Мөн Хятадын тамирчдад Калининград мужийг танилцуулах сайхан боломж болж байна гэж хэллээ.
Наталья Ищенко:
- Калининград муж газарзүйн хувьд Хятадаас алслагдсан ч Хятадтай хамтын ажиллагаагаа, ялангуяа залуучуудын солилцооны чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Зарим хятад оюутан Балтын холбооны их сургуульд суралцаж, энэ удаагийн спортын наадмын зохион байгуулалтын ажилд оролцож байна гэж хэлэв.
Наталья Ищенко нь уран сэлэлтийн төрлөөр олимпын таван удаагийн аварга бөгөөд өмнө нь Хятадад олон удаа тэмцээнд оролцож байсан, Хятадын тухай сайхан дурсамжтай байдаг гэдгээ илэрхийлсэн байна.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn