Хоёр суманд хог тээвэрлэх авто машин нийлүүллээ

668



Сагил, Давст суманд хог тээврийн авто машин нийлүүлэх ажлыг Улаанбаатар хотын “ZDN SMART ENERGY” компани гүйцэтгэж энэ сарын 2-ний өдөр хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашиныг улсын төсвийн 79,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлжээ. Ингэснээр Сагил, Давст сумын ард иргэд зориулалтын автомашинаар хог хаягдлаа тээвэрлэх боломжтой болоод байна.

Үүнээс гадна улсын төсвийн 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруунтуруун суманд бохир соруулах авто машин нийлүүлэх ажлыг мөн “ZDN SMART ENERGY” компани гүйцэтгэн дээрх хоёр автомашины хамт тус сумдын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөөгийн сумдад хог тээврийн болон бохир соруулах авто машин нийлүүлэх зорилт тусгагдсан нь ийнхүү эхнээсээ ажил хэрэг болж байна. 

Montsame.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn