8644 иргэнд тарваган тахлын эсрэг вакцин тарьжээ

754



Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ зун эрсдэлтэй бүлгийн 11800 хүнийг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс 8644 иргэнд вакцин тарьжээ.

Үүнээс тарваган тахлын дэгдэлтийн үед тэргүүлэх байгууллагын 316 эмч, мэргэжилтэн, ажилтан болон онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагын 592 алба хаагчийг дархлаажуулжээ. Мөн нян судлалын лабораторид ажилладаг, голомтын тандалт судалгаанд оролцдог 36, тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй бүс нутагт оршин суудаг 370, эрсдэлтэй нутагт аялагч 279, голомтот нутагт түр хугацаагаар ажиллаж, амьдардаг 312, оюутан сурагч 989, бусад 1439 хүн дархлаажуулалтад хамарсан байна.   

Одоо үлдэгдэл 890 тун вакцин байгаа бөгөөд тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд харьяа эрүүл мэндийн төв болон аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетад хандах боломжтой ажээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn