"Төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг Мэдээ мэдээлэл 2020/11/18 14:23 617 Хуваалцах Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа төмөр зам дагасан суурин газруудад амьдардаг иргэд коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг зөвлөв.Тэрбээр “Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомт байгаа. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна.Хамгийн найдвартай сэргийлэх арга бол амны хаалт зүүх, гараа угаах, гэрээсээ гарахгүй байх явдал юм” гэдгийг мэдээллийг үеэр онцолж байв."Ийм үед бид бүгд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэлтэй"Мөн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 456 мянган хүн шинээр халдвар авч, 6,870 хүн эндсэн байна. Харин манай улсад одоогоор Улаанбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул гэсэн дөрвөн газар өвчлөл кластераар гарсан.Өвчлөл ингэж багц хэлбэрээр бүртгэгдэж байхад иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Иймд үед бид бүгд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэлтэй. Иймд тохиолдолд бараг гэртээ ч хүн хоорондын зай барих тархвар судлалын эгзэгтэй мөч байхад иргэд гадуур их явж байгаа зохисгүй үзэгдэл гарч байна.Энэ өвчлөлөөс сэргийлэх хамгийн чухал зүйл бол гэртээ байх явдал юм” хэмээн сануулав."Энэ өвчнийг эв нэгдэлтэйгээр хор хохирол багатай даван туулах ёстой"ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Бидний өмнө энэ өвчнийг эв нэгдэлтэйгээр хор хохирол багатай даван туулах цаг тулгарч байна. Монголын ард түмэн нэг гэр бүл. Бидэнд тохиосон энэ хүндрэл бэрхшээлийг бүгд хамтдаа үүрч, хамтдаа амжилт олно.Тиймээс хэн нэг хүн энэ асуудлаас гадна байхгүйг хатуу анхааруулъя. Мөн олон нийтийн сүлжээнд үүнийг дэвэргэж, буруу зөв мэдээлэл тарааж байна. Цаашид ийм зүйл давтагдвал холбогдох хууль эрх зүйн хүрээнд хариуцлага тооцож ажиллана” хэмээв.скачать dle 12.0 617 Хуваалцах Facebook Twitter