Төрийн албаны шалгалтад 186 хүн тэнцжээ
Увс аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус шалгалтад орохоор 540 иргэн бүртгүүлснээс 461 иргэн шалгалтад оржээ. Үүнээс 186 иргэн тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байна.
Ингэснээр тухайн иргэд өөрийн мэргэжил, туршлага, ур чадварт тохирох албан тушаалын тусгай шалгалтад орох эрх нээгдэж байгаа аж.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг шалгалтыг зохион байгуулах комисст 30 гаруй төрийн албан хаагч томилогдон ажилласан байна.