Улаанхус суманд гэрийн хяналтад байсан иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

417

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багт /4 дүгээр баг/ гэрийн хяналтад байсан иргэнээс коронавирусний халдвар илэрлээ.

Тухайн иргэн өнгөрсөн сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн аж. Аймагт ирээд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Улмаар гэрийн хяналтад орсон байна.

Харин гэрийн ажиглалтын хугацаа дуусаж, шинжилгээ өгөхөд /2021.06.06/ халдвартай болох нь батлагджээ. Түүнийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлэх, ойрын хавьтлын 22 иргэнээс шинжилгээ авах, тандалт судалгаа хийх ажлуудыг мэргэжлийн байгууллагууд одоо зохион байгуулж байна.  

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр сумын хэмжээнд одоогоор хөл хорио тогтоогоогүй бөгөөд тандалт судалгааны үр дүн, аймгийн Онцгой комиссын чиглэлийг хүлээж байгаа ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn