Баян-Өлгий аймагт 555 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө

351



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, зөрчлийн улмаас баривчлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахаар хуульчилсан.

Дээрх шалтгаантай иргэдийн саналыг холбогдох хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна.

Баян-Өлгий аймгийн хувьд 555 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ харьяалагдах хэсгийн хороодод хүргүүлжээ. Тодруулж хэлбэл, Өлгий суманд хамгийн олон буюу 110, Алтай суманд 7, Бугатад 34, Булганд 3, Буянтад 11, Дэлүүнд 60, Ногооннуурт 41, Сагсайд 65, Улаанхуст 84, Толбод 49, Цэнгэл суманд 91 иргэн байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn