Аймгийн төвд 5, хөдөө сумдад 4 тохиолдол батлагдлаа

416



Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 9 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 103 боллоо.

Тодруулж хэлбэл, Өлгий суманд 5, Цэнгэл суманд 2, Ногооннуур, Булган суманд тус бүр 1 тохиолдол илэрчээ. Өвчилсөн хүмүүс бүгд өмнөх голомтуудын ойрын харьцагчид аж.

Хөдөө сумдад бүртгэгдсэн тохиолдлуудыг харьяа сумын ЭМТ-д, аймгийн төвийн иргэдийг Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхлээд байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn