Б.Болорцэцэгийг аймгийн "Хүндэд тэмдэг"-ээр шагнав
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, Хөтөлбөрийн чанарын удирдах ажилтан Н.Өлзиймаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Дэлхийн Зөн Монгол” ОУ-ын байгууллагын Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн Засаг дарга Д.Бауыржан тус байгууллагын орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж Б.Болорцэцэгийг Баян-Өлгий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
“Дэлхийн Зөн Монгол” ОУ-ын байгууллага нь тус аймагт 2004 онд анх “Малчдын амьжиргааг дэвшүүлэх төсөл”-өөр үйл ажиллагаагаа эхэлж, эдүгээ 15 дахь жилдээ ажиллаж байгаа юм.