Баруунтуруун сумын Засаг дарга Зүүнтуруун багт ажиллав

0



Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал энэ сарын 10-14-ний өдрүүдэд Зүүнтуруун багт ажиллаад ирсэн байна. Тэрбээр малчин өрхүүдийн ахуй амьдрал, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, төр засгийн мэдээ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ сум орон нутгийн хэмжээнд шийдэх шаардлагатай асуудлуудыг сонсож, малчидтай уулзжээ.

Түүнтэй хамт хүний их эмч А.Наранбаяр, малын эмч н.Цэндээ болон Зүүнтуруун багийн ИНХ-ын дарга Б.Шинэбаяр, Засаг дарга С.Цэндсүрэн нар явсан байна.

“Зүүнтуруун багийн малчид өвлийг өнтэй давж, энэ сарын 20-ноос эхлэн төл хүлээн авах бэлтгэлээ ханган сайхан хаваржиж байна. Шадын ар хэсгээр 3-р сарын 14-нд болсон хүчтэй цасан шуурганы улмаас цас их хэмжээгээр орж шуурч хатуурсан байдалтай байна. Мөн энэ хавьд адууны ханиад өвчин 3 дахь жилдээ гарч халдвар ихтэй байна. Энэ өвчний эмчилгээний талаар малын эмч малчин бүрт зөвлөгөө өгч ажилласан. Тухайн өвчний шалтгаан, нөхцөлийг тодруулах арга хэмжээ авахыг сумын Мал эмнэлгийн тасагт үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар Зүүнтуруун багийн хэмжээнд 25463 толгой мал хаваржиж байгаагаас 302 мал төллөж, 290 толгой төл хүлээн аваад байна” хэмээн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал мэдээллээ.

Түүний хувьд Зүүнтуруун багийн бүх малчин өрхөд хүрэх зорилготой байсан ч тодорхой шалтгааны улмаас 6 өрхөд очиж амжаагүй байна. Үлдсэн өрхүүдэд удахгүй очих аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn